Image from OpenLibrary

Манай үеийн баатар / Орчуулсан Ц. Онон ; Редактор Ж. Хишигжаргал , Д. Очирмаа

By: Material type: TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 38Улаанбаатар Адмон принт ХХК 2022Description: 264 хуудастай 180 x 115 x 19 ммContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 9789919517953
Subject(s): DDC classification:
  • 891.7 Л 482
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Томё сургууль Уншлагын танхим \Томё\ Монгол номын данс 891.7 Л 482 (Browse shelf(Opens below)) Available BZM0461
Ном Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ 891.7 Л 482 (Browse shelf(Opens below)) 460 Available CEE0460

Манай үеийн баатар роман хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт бид зохиолын би хүүрнэгч болох нэр нь үл мэдэгдэх орос офицерын хамт Гүржийн нийслэл Тбилис хотоос Умард Осет-Аланийн нийслэл Владикавказ хот руу аялна. Шуурга тавьсан нэгэн шөнөөр уулын даваа давж явахдаа тэрээр Максим Максимыч гэх сайхан сэтгэлтэй нэгэн харуулын ахмадтай танилцана. Максим Максимыч гэр бүлгүй, архи дарс огт амсдаггүй нэгэн бөгөөд би хүүрнэгчээс ялгаатай нь Кавказад он удаан жил амьдарчээ. Энэ Максимыч гэгч эр би хүүрнэгчид Григорий Александрович Печорин гэх нууцлаг, залуухан язгууртан гаралтай эрийн тухай ярьж өгнө. Тэд нэг жилийг зэлүүд зайдуу бэхлэлтэд хамт өнгөрүүлсэн ажээ. Зохиолын жинхэнэ гол баатар болох Печорин чинээлэг айлын хүүхэд бөгөөд Кавказад чухам юу хийж яваа нь уншигчдад удтал бүрхэг байна.
Печорин бол хүүхнүүдийн эрлэг, ид хавтай эр боловч юм бүхнээс амархан уйддаг бөгөөд хүмүүстэй чин сэтгэлийн холбоо үүсгэх чадваргүй болов уу гэмээр нэгэн. Тэрээр сэтгэлт бүсгүй Белагаа эмгэнэлтэй үхлээр алдсаны улмаас ийм чулуун зүрхтэй болсон бөгөөд өөрийг нь найз нөхрөө хэмээн ихэд хүндлэх штабын ахмад, сайхан сэтгэлт өвгөн Максим Максимычийг төдий л тоохгүй байх шиг санагддаг. Печорин, Максим Максимыч нар Владикавказад гэнэт тааралдаж, би баатар эл уулзалтын гэрч болж буйгаар романы нэгдүгээр хэсэг төгсөнө. Ийн уулзсандаа Максим Максимыч ихэд баярлаж, ердөө л Печоринтой тааралдахын төлөө албан үүргээ хүртэл цалгардуулдаг бол Печорин харин хөндий хүйтэн харьцана. Тэрээр Перс рүү аялж яваа бөгөөд Максим Максимыч түүний өдрийн тэмдэглэлүүдийг зориуд хадгалж байснаа буцааж өгөх гэхэд ч авахаас татгалзана. Урам унтрам энэ уулзалтын дараа тэдгээр тэмдэглэлийг Максим Максимыч ч бас өөртөө хадгалахыг хүсээгүй учир би хүүрнэгчид өгдөг. Романы хоёрдугаар хэсгийг бүрдүүлэх эл тэмдэглэлүүдээс уншигчид Печорины жинхэнэ дотоод ертөнцтэй танилцана.

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934