Image from OpenLibrary

1984

By: Contributor(s): Material type: TextLanguage: Монгол Publication details: УБ Монсудар 2021Description: 320х 210 х 135 х 28 ММContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 978-99973-1-863-3
DDC classification:
  • ДАА 808.83,  О-48
Other classification:
  • ННА 84-445
Summary: Уран зохиол
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Гандисын номын сан Уншлагын танхим /Ганди/ Available BNM02239
Ном Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ ДАА 808.83, О-48 (Browse shelf(Opens below)) 342 Available CEE0342

Жорж Оруэлл 1903 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Британи-Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари хотод, Ричард Уолмесли Блэйр болон Ида Мабел Блэйр нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Эрик Артур Блэйр. Тэрээр 1933 онд “Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл” (Down and Out in Paris and London) хэмээх бүтээлээрээ уран зохиолын тэсрэлтээ хийжээ. Жорж 1936 онд иргэний дайн дэгдсэн Испанид сурвалжлагчаар очсон ч Франкогийн дэглэмийн эсрэг Ажилчдын нэгдсэн Марксист Намын төлөө тулалдаж яваад шархдан нутаг буцжээ. Өнөөгийн уншигчид түүнийг нийгмийн дарангуйлал болон эрдэм боловсролгүй ард түмэн дарлал мөлжлөгт өртдөгийг харуулсан “Амьтны ферм” (1945), тоталитар дэглэмийн эсрэг үзлийн “туг” болсон “Мянга есөн зуун наян дөрөв” (1949) зохиолуудаар нь мэдэх билээ.
“1984” зохиол нь улс төрийн дистопи роман хэмээх төрөлд хамаарна. Гарчгаас нь илэрхий байгаачлан, романы үйл явдал (зохиол бичигдсэн цаг үеэс харахад) ойрын ирээдүйн ертөнцөд өрнөх бөгөөд Океани, Еврази, Ийстази хэмээх гурван гүрэн эсрэгцэн оршиж, аль нэг нь нөгөөтэйгөө эвсэн, гурав дахьтайгаа байнга дайн байлдааны байдалтай буйг өгүүлнэ. Улсыг “Ангсоц” (“Английн социализм“ гэх үгийн товчлол) гэх идеологитой “Нам” удирдах бөгөөд намын удирдагч “Том Ах”-ыг бүх нийтээр тахин шүтнэ.Ийнхүү, ард иргэдийг мөнхөд бат тогтвортой удирдан захирах баталгааг хангахад чиглэсэн намын идеологи, суртал ухуулга, хяналт, шалгалт болон улс төрийн мөрдлөг, хавчлага, алан хядлагын иж бүрэн систем үйлчлэх ажээ. Хэлийг өөрчлөөд зогсохгүй, “Үнэний яам”–аас түүхэн баримтыг үндсээр нь өөрчлөн засах замаар иргэдийн улс төрийн ухамсар сэрэхүйг хязгаарлан боогдуулж, ямар ч хэлбэрээр эсэргүүцэх, бослого хөдөлгөөн гаргах бүх боломжийг онхи хаана. Оруэллийн энэхүү бүтээл далан жилийн турш цаг үеийн ач холбогдол, шинэ соргог байдлаа огтхон ч алдаагүйгээр барахгүй бүр эсрэгээрээ, шинэ дайны аюул заналхийлэл ойрхон буйг, хүмүүсийг хянаж цагдах технологи дэлхий даяар улам боловсронгуй болж, ард иргэдээ ил шулуухан дарангуйлдаг орнууд ч байсаар байгаагаас харахад сонор сэрэмжээ харин ч дээшлүүлэх, харангын дэлдэлтээ улам бүр чангатгахыг хүн төрөлхтөнд сануулсаар байна.

Уран зохиол

12+

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934