Тунгалаг тамир-1
Material type:
TextLanguage: Монгол Series: Тэргүүн дэвтэр ; 1Publication details: Улаанбаатар 2023Description: 344 хуудастай 148х210Content type: - text
- unmediated
- volume
- 9789919963682
- 894.23 Л-695
| Cover image | Item type | Current library | Home library | Collection | Shelving location | Call number | Materials specified | Vol info | URL | Copy number | Status | Notes | Date due | Barcode | Item holds | Item hold queue priority | Course reserves | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ном
|
Гандисын номын сан | 894.23 Л-695 (Browse shelf(Opens below)) | Available | BNM06009 |
Browsing Гандисын номын сан shelves Close shelf browser (Hides shelf browser)
| 894.23 Г-248 ТӨӨРӨЛДСӨН ХҮҮХЭД | 894.23 Л 82 АЛТАН ТОВЧ | 894.23 Л 82 АЛТАН ТОВЧ | 894.23 Л-695 Тунгалаг тамир-1 | 894.23 Ч-754 ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ | 894.364 А 462 АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА | 894.545 Р-243 МЯНГУУЖИНГИЙН АДАЛ ЯВДАЛ | ЭРДЭНИЙН САН-108 |
Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойгуур гарсан замаар гуч орчим насны хар хүн нэлээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Нар салхинд гандаж, хир хөлсөнд нэвтэрч урагдсан дээлээ есөн өнгийн юмаар нөхсөн болохоор ямар эдээр хийсэн нь мэдэгдэх аргагүй ажээ. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон цахиур буу хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ дарайсан хуучин хөх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон өтгөн хар хөмсгөн доорх том гэгчийн дүрэлгэр нүд нь удаан цавчилж, хөлс дааварласан хүрэн нүүрэнд нь урт замын алжаал илэрч, гүн бодолд автагдан хүрлийхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин дахин эргэж харан, заримдаа зогсон, ачаагаа засан явсаар оройн нар уулын толгой шүргэх үед замаас гарч голын эрэг чиглэв. Ингээд ногоон зүлгэн дээр очоод буугаа эвтэйхэн гэгч нь авч шийрлэн тавиад, тэргээ буулгаж, морио чөдөрлөн тавив. Тэрэгнийхээ сүүдэрт тавтай завилан суугаад өврөөсөө мод толгой гаргаж тамхиа татаж утааг нь алгуурхан үлээн гаргах зуур ногооны үзүүр имрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны Олхонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах дүү хоёул бөгөөд багадаа өнчрөн айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүү нь Төмөр гэгч хүн бий. Арван зургаан насандаа шилийн сайн эрчүүдтэй нийлж удалгүй эрмэг зориг, эр чадал ухаан санаагаар гайхагдсан «Засагт ханы цахиур Төмөр» гэж алдаршин халх дөрвөн аймаг, шавь тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс гурван жилийн өмнө Төмөр ахындаа гүн шөнө үл таних хоёр хүний хамт ирж уулзаад үүр шөнө салахын үед явжээ. Тэгэхдээ цоохор ембүү, оросын цагаан хааны цөлхөөв гучаадын хамт өгчээ. Түүнээс хойш ах дүү хоёр учраагүй зөвхөн л сургаар амьд мэндээ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гаруйн дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй.
Эхийг бэлтгэсэн: Баярсүрэн
There are no comments on this title.