Image from OpenLibrary

Халуун шоколад шиг сэтгэл / Орчуулсан Г. Сугиррагчаа ; Редактор М. Ганцацрал , П. Сарангарав

By: Material type: TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 32Улаанбаатар Адмон принт ХХК 2020Description: 264 хуудастай 180 x 115 x 17 ммContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 9789997318541
Subject(s): DDC classification:
  • 860 Э 841
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Томё сургууль Уншлагын танхим \Томё\ Монгол номын данс 860 Э 841 (Browse shelf(Opens below)) Available BZM0456
Ном Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ 800 Э 841 (Browse shelf(Opens below)) 454 Available CEE0454

Одоогоор 34 хэлнээ орчуулагдсан энэ романаар 1992 онд мексик найруулагч Альфонсо Арау (Альфонсо, Лаура хоёр хожим нь гэр бүл болжээ) кино бүтээсэн нь Эскивелийг роман туурвигч гэдгээрээ олон улсад танигдахад хувь нэмэр оруулсан юм.

Үйл явдал нь 1910 оны үед (Мексикийн хувьсгал эхлэх үед) өрнөх энэ романд Мексик-Америкийн хилийн ойролцоох фермд аж төрдөг Гарсагийн гэр бүлийнхний амьдралыг өгүүлнэ. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүн эрт нас барж дан эмэгтэйчүүд үлдсэн нь уг романы гол баатрууд болдог. Эскивель уг романдаа тодорхой нэг уламжлал, тэр тусмаа латин америкийн уран зохиолын уламжлалыг дагаад зогссонгүй, эрс тэс хоёр төрлийн номыг, өөрөөр хэлбэл сар, сараар хуваасан цуврал хэлбэрийн роман болон гал тогооны жорын ном хоёрыг хольж шингээснээс харахад түүний хошин шогийн мэдрэмж, хашигдаж баригдалгүй чөлөөтэй сэтгэн туурвих чадвар, шинийг турших дуртай сониуч зан нь тодхон харагдана. Тодруулж хэлбэл, романы арван хоёр бүлгийг тус бүр саруудад тааруулан хуваарилж, түүнчлэн зохиолын эхэнд нэгэн мексик хоол бэлтгэх жорыг нарийн тодорхой тоочин өгүүлж, улмаар уг жор нь үйл явдалтай нягт сүлэлдэх ажээ.

Хүн заримдаа хоёр зүйлийн нэгийг л сонгох ёстой болдог. Уламжлал уу эсвэл дэвшил үү? Гэр бүлийн эв нэгдэл үү аль эсвэл амин хувийн аз жаргал уу? Хувь хүн бүр, айл өрх болгон, эцэстээ бүр нийгэм ч бас энэ сонголттой нэгэн цагт тулгардаг. Мэдээж хэрэг эл төвөгтэй нөхцөл байдал зөвхөн Эскивелийн романд өгүүлэгдээд өнгөрөх бус, дэлхий дахины олон улс гүрэнд, тэр дундаа манай улсад ч бас арай өөр маягаар илэрдэг. Тийм ч учраас энэхүү роман уншигчдад туйлын зугаатай, уран зохиол талаасаа тун сонирхол татам бүтээл болохоос гадна нийтийн хэлэлцүүлэг, шүүмж маргаан өрнүүлж болохуйц нийгэм-улс төрийн чухал ач холбогдолтой зохиол юм.

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934