Image from OpenLibrary

Шатрын тууж / Герман хэлнээс орчуулсан Н. Лувсандорж ; Редактор Н. Жавхлан

By: Material type: TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 19Улаанбаатар Адмон принт ХХК 2018Edition: Анхны хэвлэлDescription: 100 хуудастай 180 x 115 x 8 ммContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 9789997315625
DDC classification:
  • 830 Ц 273
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Томё сургууль Уншлагын танхим \Томё\ Монгол номын данс 830 Ц 273 (Browse shelf(Opens below)) Available BZM0443
Ном Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ 800 Ц 272 (Browse shelf(Opens below)) 443 Available CEE0443

Цвейг уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ.

Зохиолын үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны эхний жилд Нью Йоркоос Буэнос Айрес руу явж буй зорчигч тээврийн хөлөг онгоцны тавцан дээр өрнөнө. Зорчигчид тавцан дээр цугларах зуур уг туужийн би хүүрнэгч шатрын дэлхийн аварга алдарт Мирко Чентовичтой нэг онгоцоор аялах болсноо олны яриа хөөрөөнөөс олж мэднэ. Чентович бол “Дунай мөрний хавьд амьдардаг Югослав загасчин”-ы хүү, эгэл бор гаралтай нэгэн ажээ. Шатраас өөр зүйл мэддэггүй, таван үг ч холбоод биччихэж чаддаггүй, шуналтай, онгироо зантай хэмээн ард олон түүнийг дүгнэдэг юм санж. Би хүүрнэгч маань олиггүй цуу яриаг үл тоон, хөлөг онгоцоор хамт аялах хугацаандаа Чентовичийг ойроос танихаар шийднэ. Түүнтэй ойртож дотносох тун амаргүй байсан хэдий ч чинээлэг, зөрүүд, амбицлаг инженер, бизнесмен Мак Коннорын ачаар санасандаа хүрдэг. Өрөг бүрт хоёр зуун тавин долларын төлбөртэйгөөр дэлхийн аварга Чентович, Мак Коннортой шатар тоглохоор тохирно. Гэхдээ хөлөг дээр цугласан хүн олон Мак Коннорт тусалж болох болзолтой аж. Чентович эхний өргийг ядах юмгүй хожиход Мак Коннор даагаа нэхэхийг хүснэ. Цонхигор царайтай, түгшүүртэй төрхтэй доктор Б. хэмээх эрхэм цугласан олон дундаас гарч ирэх хүртэл өрөг өрнөх ёстойгоороо өрнөж, онцгой зүйл тохиолдохгүй. Австри гаралтай доктор Б. нацистуудаас зугтан дүрвэж яваа аж. Тэр шатар яаж ийм сайн тоглодог болсон юм бол? Хөлөг онгоцны зорчигчид доктор Б.-ийн тусламжтайгаар дэлхийн аваргыг ялж чадах болов уу?

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934