Image from OpenLibrary

Өвгөн тэнгис хоёр / Орос хэлнээс орчуулсан Ц. Сүхбаатар ; Редактор Б. Төмөр , П. Сарангарав

By: Material type: TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 8Улаанбаатар Адмон принт ХХК 2016Description: 136 хуудастай 180 x 115 x 10 ммContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 9789997313669
Subject(s): DDC classification:
  • 810 Х 324
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Томё сургууль Уншлагын танхим \Томё\ Монгол номын данс 810 Х 324 (Browse shelf(Opens below)) Checked out 2024-02-29 BZM0433
Ном Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ 80 Э-72 (Browse shelf(Opens below)) 432 Available CEE0432

Куба загасчин өвгөн Сантьяго наян дөрвөн хоногийн турш нэг ч загас бариагүй ажээ. Өвгөнтэй цуг загасчилдаг хөвгүүний эцэг эх хоёр ийм олон хоногийн турш загас барьж чадаагүй Сантьягог заяа нь хаяасан амьтан гэж үзээд, хүүгээ өөр загасчинд туслуулах болсон юм. Өөрт туслах хүнгүй ганцаар завиндаа суун далай тэнгисээр загасчлахаар явсан Сантьяго өвгөн энэ наян тав дахь өдөр (Эрнест Хемингуэй зохиолоо энэ өдрөөс эхлэн хүүрнэнэ) аз нь гийх байх хэмээн горьдно.

Өвгөн тэр өдөр үнэхээр загас барилаа. Барих барихдаа урьд өмнө нь хэзээ ч агнаж байгаагүй тийм том марлин загас барив. Завинаас нь ч урт, лунзгар том энэ загасыг туслагч хүүгийнхээ хамжлагагүйгээр агнах өвгөнд тийм амар байсангүй. Загасанд чирэгдэн далайн тэнгисээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст Сантьяго өвгөн хашир ухаан, тэвчээр, шантрашгүй зангийнхаа ачаар олзоо агнаж чадна. Гэхдээ энэ ан тийм ч өөдрөгөөр дуусахгүй. Зохиолын өнгөц үйл явдлын цаана, юун түрүүнд, энэ зохиол байгаль, хүн хоёрын тэмцлийг өгүүлж байна гэж тайлж уншиж болно. Туужийг ийнхүү тайлж унших юм бол өвгөн Сантьяго, түүний залуу найз хоёр бүх хүн төрөлхтнийг бэлгэднэ. Агуу хүч, гоо сайхан болон өвгөнд учруулсан аюул заналаас нь харахад том загас харин байгалийн бэлгэдэл болж таарна. Ийнхүү зүйрлэж тайлах нь зөв гэж үзэх нэг шалтгааныг туужийн англи нэрээс харж болно. Англи гарчигт, The Old Santiago and the Sea (Өвгөн Сантьяго, тэнгис хоёр) гэж онцгойлон дурдахын оронд The Old Man and the Sea гэж ерөнхийлөн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Сантьяго” хэмээх хувь хүний нэрээр бус “Man” (Хүн) хэмээн ерөнхийлөн дурдсан байна. Гарчиг, Сантьяго хэмээх хувь хүний хувь тавиланг бус, харин өдрөөс өдөрт амьд гарах гэж тэмцэх хүн төрөлхтний хувь тавиланг онцгойлжээ.

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934