Image from OpenLibrary

Арьсан хүрэмтэй Мадонна / Турк хэлнээс орчуулсан Г. Сугиррагчаа ; Редактор Н. Жавхлан , Э. Түвшинбаяр

By: Material type: TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 6Улаанбаатар Адмон принт ХХК 2016Description: 264 хуудастай 180 x 115 x 18 ммContent type:
  • text
Media type:
  • unmediated
Carrier type:
  • volume
ISBN:
  • 9789997313645
Subject(s): DDC classification:
  • 890 А 462
Tags from this library: No tags from this library for this title.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Cover image Item type Current library Home library Collection Shelving location Call number Materials specified Vol info URL Copy number Status Notes Date due Barcode Item holds Item hold queue priority Course reserves
Ном Томё сургууль Уншлагын танхим \Томё\ Монгол номын данс 890 А 462 (Browse shelf(Opens below)) Available BZM0431

Амьдрал нь зөрчилдөөн, улс төрийн хавчлага дунд өнгөрч, үүний нөлөө бусад уран бүтээл ялангуяа өгүүллэгүүдэд нь тод туссан Сабахаттин Алигийн энэхүү Арьсан хүрэмтэй Мадонна романд харин улс төрийн утга агуулга төдий ажиглагдахгүй. Энэ зохиолыг хамгийн товчхондоо “бүтэлгүй хайрын түүх” гэж тодорхойлж болох биз. Энэ романы үйл явдал Истанбул, Берлинд өрнөж, “Арьсан хүрэмтэй Мадонна” буюу Мариа Пүдер, Раиф Эфэнди хоёрын гачлант хайр дурлалын тухай өгүүлэх болно.

Романыг өөр хоорондоо холбоотой үндсэн хоёр хэсэгт хуваан авч үзэж болно: Романы хүүрнэгч Расымын, ажлын газрын найз Раиф Эфэндигийнхээ сэтгэлийн далд нууцыг мэдэхийг чармайж буй тухай ерөнхий өгүүлэмж: Расымын Раиф Эфэндигийн Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн амьдралаа хүүрнэсэн хар хавтастай тэмдэглэлийн дэвтрийг уншиж буй тухай гол хэсэг. Ерөнхий өгүүлэмж нь гол хэсгээ гадуур нь хүрээлсэн буюу “зохиол дотор зохиол” (frame narrative) хэлбэртэй. Зохиол хэдий Мариа Пүдерийн өөрийн хөргийг Мари эхийн зурагтай зүйрлүүлж хочилсон нэрээр нэрлэгдсэн ч, энд Раиф Эфэндигийн ганцаардсан сэтгэлийн хөрөг хамгаас тод тусжээ. Хайр дурлал, үйл явдалд хөтлөгдөхөөсөө илүүтэй нийгмээс гадуурхагдаж ганцаардсан хүний дотоод сэтгэлийг тод томруун дүрсэлсэнд энэ зохиолын гол онцлог оршиж байгаа болов уу. Зохиолд бичигдсэн цаг үеийн буюу дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үеийн уур амьсгал ч тод харагдана.

Энэ романы ерөнхий санаа, зохиолчийн “Ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөвдмөөр, тэрчлэн хамгийн мулгуу хүний сэтгэл ч гайхаж мэлэрмээр нарийн түвэгтэй байдаг юм байна!.. Бид яагаад үүнийг ойлгохоос ингэтлээ зугтаж, хүн гэгчийг ойлгох, үнэлж дүгнэх ер маш амархан гэж боддог юм бол?” гэсэн хоёр өгүүлбэрт нуугдаж буй биз.

Энэ роман турк хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг арван номын нэгээр нэрлэгдэж, хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтад байнга багтсаар иржээ.

There are no comments on this title.

to post a comment.
© monkoha.com | Мэйл хаяг: mgllibrary@gmail.com
Нүүр хуудас | Журам | monbiblio.com | Фэйсбүүк хуудас
Утас: 8911-9934