Өөрийн гэсэн өрөө Англи хэлнээс орчуулсан Т. Ариунаа ; Редактор Б. Батцэцэг
Material type:
TextLanguage: Монгол Series: Монсудар Утга зохиол цуврал ; 5Улаанбаатар Адмон принт ХХК 2017Edition: Хоёр дахь хэвлэлDescription: 228 хуудастай 180 x 115 x 15 ммContent type: - text
- unmediated
- volume
- 9789997313652
- 820 В 904
| Cover image | Item type | Current library | Home library | Collection | Shelving location | Call number | Materials specified | Vol info | URL | Copy number | Status | Notes | Date due | Barcode | Item holds | Item hold queue priority | Course reserves | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ном
|
Томё сургууль Уншлагын танхим \Томё\ | Монгол номын данс | 820 В 904 (Browse shelf(Opens below)) | Available | BZM0430 | |||||||||||||
Ном
|
Улсын хүүхэд залуучуудын театр Уншлагын танхим/УХЗТ/ | 800 В-52 (Browse shelf(Opens below)) | 427 | Available | CEE0427 |
Browsing Томё сургууль shelves,Shelving location: Уншлагын танхим \Томё\,Collection: Монгол номын данс Close shelf browser (Hides shelf browser)
| 820 В 887 Гүн ахайтан ба Инжаан | 820 В 887 Гүн ахайтан ба Инжаан | 820 В 887 Гүн ахайтан ба Инжаан | 820 В 904 Өөрийн гэсэн өрөө | 830 Ц 273 Шатрын тууж | 830 Ю 163 Алдагдсан зүйлийн жагсаалт | 833 Д 995 АМЛАЛТ |
Өөрийн гэсэн өрөө эссэ нь, Виржиниа Вүүлфийн 1928 оны аравдугаар сард Кэмбрижийн их сургуулийн, зөвхөн эмэгтэйчүүд суралцдаг Гиртон, Ньюнхэм хэмээх хоёр сургуульд уншсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” хэмээх цуврал лекцээс ургаж гарчээ. Вүүльф лекц уншсанаасаа хойших хэдэн сард эссэгээ улам бүр баяжуулж, 1929 онд бие даасан ном болгож хэвлүүлсэн байна.
Монгол хэлнээ анх удаа орчуулагдаж буй энэхүү эссэг феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцсоор ирсэн юм. Эссэнийхээ эхэнд, Вүүлф их сургуулиас өөрт нь лекц уншуулах хүсэлт тавьсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” гэсэн гарчгаар лекц бэлдэхэд ямар ямар хүндрэл гарсан тухай ярьдаг. Энэ сэдэв Вүүлфэд асар өргөн хүрээг хамрахуйц үелсэн бүтэцтэй, ялангуяа улс төрийн хувьд маргаан дагуулахуйцаас гадна уламжлалт арга барилаар авч хэлэлцэхэд тун ч ярвигтай санагджээ. Энэ сэдвийг шууд авч хэлэлцэхийн оронд Вүүлф, “намайг энд ирэхээс өмнөх хоёр өдрийн дотор та бүхний надад оноосон хүндхэн сэдэвт дарагдсан би бээр хэрхэн ийм дүгнэлтэд хүрсэн тухай түүхээ, өдөр тутмын амьдралаасаа ургуулан хүүрнэе” гэж шийдсэн байна. Ингэхдээ тэр бээр романч хүний эрх чөлөө, давуу эрхээ ашиглажээ. Вүүлф эссэг нь нэгдүгээр биеэс хүүрнэж буй эрхмийг нь “Мэри Бэтон, Мэри Сэтон, Мэри Кармайкл гэнэ үү, дуртай нэрээрээ л дуудагтун, ямар ч ялгаа байхгүй” гэж уншигчдадаа зөвшөөрөөд, эссэнд өгүүлж буй Оксбриж хэмээх газрыг санаанаасаа зохиосон гэдгээ мэдэгдэнэ. Үүний үр дүнд ердөө эссэ төдийгөөр хязгаарлалгүй тууж гэж үзэж уншиж ч болмоор бүтээл бий болжээ. Гэхдээ жирийн нэг тууж эсвэл романд өмнөх болон тухайн үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг энэ зохиол дахь шиг тод томруун илчилж, шүүмжилж чадахгүй сэн.
Уншигч бид, зохиолын хүүрнэгчтэй цуг гол даган алхалсан ч, түүнтэй цуг үдийн зоог барьсан ч, аль эсвэл Британийн номын санд хамтдаа судалгаа хийсэн ч оюуны хөдөлмөр эрхлэх, зохиол бүтээл туурвихын тулд тодорхой материаллаг бэлтгэл хангагдсан байх шаардлагатай гэдгийг тэр бидэнд сануулна. Эмэгтэйчүүд өмнө нь утга зохиолын дорвитой бүтээл туурвиагүй гэж үзэж байгаа бол энэ нь дээр дурдсан материаллаг бэлтгэл, урьдчилсан нөхцөл хангагдаагүйгээс үүдэлтэй ажээ.
There are no comments on this title.