Пачинко Нью-Йорк таймс бестселлер
Published by : Балж Энд Пүрэв паблишинг (УБ) Physical details: 569 хууд текст ISBN:9789997897015. Year: 2021 List(s) this item appears in: New-BooksItem type | Current library | Call number | Status | Date due | Barcode |
---|---|---|---|---|---|
![]() |
Орчлон сургуулийн номын сан Уншлагын танхим 1 /Орчлон/ | 808,3 Л-53 (Browse shelf(Opens below)) | Checked out | 2022-05-23 | AU1M02869 |
Түүх нигүүлсэнгүй байсан нь ховор. Пачинко роман эх нутгаасаа дайжиж, хувь заяандаа эзэн болохоор тэмцэж буй, ядуу тарчиг ч шулуун шударга нэгэн гэр бүлийн дөрвөн үеийн амьдралыг өгүүлнэ.
ХХ зууны эхэнд харьд эзлэгдсэн Солонгос улсад эрэмдэг загасчны охин болж төрсөн Сүнжа өсвөр насандаа нэгэн чинээлэг эрд сэтгэл алдарна. Гэвч хөл хүнд болсон хойноо сэтгэлтэй эр нь гэр бүлтэй байсныг мэдсэнээр хайр халамжаас нь татгалзаж, хүнд өвчтэй, өр зөөлөн номлогчтой амьдралаа холбохоор шийддэг. Ингээд хүүгийнхээ төрсөн эцгийг орхиж, харийг зорьсон нь хэдэн үе дамнан өрнөх ээдрээт явдлын эхлэлийг тавина.
Пачинко бол хайр дурлал, хагацал золиос, хүсэл тэмүүлэл, үнэнч сэтгэлийн тухай хүүрнэх сэтгэл хөдөлгөм түүх. Хүчирхэг тууштай эмэгтэйчүүд, эгч дүүс, хүүхдүүд, ёс суртахууны хямралд орсон эрс зэрэг зохиолчийн бүтээсэн ээдрээтэй басхүү гал цогтой дүрүүд олны хөл бужигнасан худалдааны гудамж, Японы шилдэг их сургууль, гэмт хэргийн ертөнцтэй сүлбэлдсэн мөрийтэй тоглоомын газарт түүхийн нугачааг даван туулж, өөдлөн дэвжихийн төлөө тэмүүлцгээнэ.
There are no comments on this title.